Эмчилгээний төвийн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Эмчилгээний төвийн барилга, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

Орхон аймгийн ирээдүй болоод хэтийг тодорхойлох эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн хүрээнд “Эрдэнэт Медикал” оношилгоо эмчилгээний төв байгуулагдаж төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмж хүлээн авах ёслол боллоо. Энэхүү оношилгооны төв нь Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд барилга байгууламж инженерийн шугам сүлжээний ажилд 9,8 тэрбум төгрөг, эмнэлэийн тоног төхөөрөмжид 15,9 сая америк доллар, нийтдээ оношилгооны төвийн бүтээн байгуулалтад 41 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийгджээ.


Тус төвийн үндсэн үйл ажиллагаа 2015 онд эхэлж орон нутагт шинээр 130 гаруй хүний ажлын байр бий болж байна.

   Оношилгооны төвийн тоног төхөөрөмжүүд нь Япон улсын OpTI medical, Sakura зэрэг дэлхийд эхний 5 бичигддэг үйлдвэрлэгчдийн 2013 онд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдээр суурилагдсан байна. Үүнээс цааш технологийн дэвшил гэж байхгүйгээр төгс суурилагдсан гэдгийг хэлж байлаа. “Эрдэнэт медикал” оношилгоо эмчилгээний төв нь дүрс оношилгоо, лаборатори, үйл оношилгоо, зайн оношилгоо, төрөлжсөн нарийн мэргэжил гэсэн үндсэн чиглэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал лаборатори 4 бүтэцтэйгээр зохион байгуулагджээ.

    Үүнд клиник , эд эс, молекул биологи, микробиологийн лаборатори гэж хуваагдаж оношилгооны цогц үйлчилгээг үзүүлэх юм байна. Аппаратуудын хувьд эко системийг нэвтрүүлсэн, гадагшаа ямар ч халдвартай материал гаргахгүй гэдгээрээ дэвшилтэт. Аймаг орон нутгийн болоод монгол улсын эрүүл мэндийн салбарт томоохон ахиц дэвшлийг авчирсан Эрдэнэт медикал оношилгоо эмчилгээний төв нь Япон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсаны зэрэгцээ Япон улсын эмнэлгийн менежментийг монгол улсад анх удаа нэвтрүүлэн ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм.

   Өндөр өртөгтэй дэлхийн улсуудыг зорьж эмчилгээ хийлгэх, оношоо тодорхойлуулах шаардлагагүй эх орондоо бага зардлаар найдвартай эмчилгээ авах боломж олдож байна.

Х.ПҮРЭВПЭЛЖЭЭ

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж