Жонни Депп зул сараар хуримлана

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Жонни Депп зул сараар хуримлана

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп хурим хийх өдрөө фэнүүддээ дуулгав. Тэрбээр твиттертээ “Найзуудаа энэ ондоо багтаан хуримаа хийхээр боллоо. Хонгорхон Амбер минь зөвшөөрөв. Зул сарын өмнөх өдөр хуримаа хийнэ” гэж жиргэжээ.


Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хуримаа хийх байсан ч жүжигчин залуу гэнэт хойшлуулсан юм. Жонни, Амбер нар энэ сарын 24-нд Бахамас аралд хуримаа хийхээр болжээ. “Тэдний хуриманд 500 гаруй зочин уригдсан” гэж Их Британийн “The Sun” сонин бичжээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд сүй тавьцгаасан юм. Жүжигчин залуу 51 настай бол сүйт бүсгүй Амбер Хёрд 28 настай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж