Дэлхийн боксын түүхэн дэх хамгийн сод тамирчин гэгддэг Мохаммед Али-г уушигны архаг үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтсэн тухай бие төлөөлөгч нь NBC-д мэдээлжээ. Али альцгеймерийн өвчтэй тул биеийн байдал нь улам муудаж магадгүй гэж ойр тойрныхон нь болгоомжилж буй ч эмч нар ойрын хэдэн хоногтоо бие нь тэнхэрч, 2-3 долоо хоногийн дараагаар гэртээ гарчихаж чадна гэж мэдэгдсэн байна.
Мохаммед Али мэргэжлийн боксын рингэнд 61 тулаан хийснээс 56 ялалт байгуулсан төдийгүй XX зууны шилдэг тамирчнаар өргөмжлөгдөн агуу боксчин билээ.
“Нүдээрээ ширтэж, гараараа ажиллаж, эрвээхэй шиг дэвж, зөгий шиг хатга” гэсэн түүний тактик маш их алдартай. 1984 онд Мохаммед Али альцгеймерийн өвчин туссанаас хойш бие нь улам муудсаар байгаа юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: horom.mn