Талбайн теннисний эрэгтэйчүүдийн ATP-гийн чансааны №2-т бичигдэж буй Рожер Федерер Швейцарийн оны шилдэг эрэгтэй тамирчин боллоо. Тэрбээр энэ онд “Уимблдон”-ы шигшээд шалгарч, “US OPEN”, “Австралийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд шалгарсан юм. Мөн тэрээр багийн нөхдийнхөө хамтаар Дэвисийн цомыг хүртсэн билээ. Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний аварга Стан Вавринка, уулын цаначин Дарио Колонью нартай өрсөлдөж, энэхүү шагналын эзэн болжээ.
2014 оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хагас шигшээд шалгарсан тэрээр Испаний Рафаэль Надальд ялагдсан юм.
2014 оны 3-р сард Дубайн нээлттэй тэмцээнд түрүүллээ.
2014 оны "Уимблдон"-ы шигшээд шалгарсан тэрээр Сербийн Новак Жоковичид ялагдсан юм. Энэхүү тоглолт 5 үе үргэлжилсэн бөгөөд (6–7(7–9), 6–4, 7–6(7–4), 5–7, 6–4) Жокович ялалт байгуулснаар "Уимблдон"-ы хоёр дахь түрүүгээ хүртлээ.
Оны турш болдог Мастерсийн 9 цуврал тэмцээний хоёрт нь буюу Cincinnati, Shanghai-ууд дараалан түрүүлж, өөрийгөө харих болоогүй гэдгээг харуулсан юм.
Түүнд түрүүлж үзээгүй ганцхан тэмцээн байсан нь багийн "Davis cup" бөгөөд тэрээр энэхүү мөрөөдлөө энэ оны 11 сард биелүүлж чадсан юм.
"Их дуулга" тэмцээний 17 түрүүт, "Бээжин-2008" олимпийн наадмын хосын алт, "Лондон-2012"-ын ганцаарчилсан төрлөөс мөнгөн медаль хүртсэн нэрт теннисчин Рожер Федерерийн "ФЕДЕРЕРИЙН ШИДЭТ ТООНУУД" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Ч.БОЛОР