Долоо хоног бүрийн даваа гаригийн 16.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг болсон.
Одоо тус хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд нийт 15 асуудал хэлэлцэж, 5 асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ 2015 оны төсвийг 1 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага байгааг мэдэгдсэн. Мөн энэ өдрийн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нууц асуудал хэлэлцүүлэх бол Төрийн банк үнэт цаас гаргах тухай асуудлыг Сангийн сайд хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай дараах хүснэгтээс танилцана уу.
Г.ДАРЬ
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Эрх шилжүүлэх тухай | С.БАЯРЦОГТ |
2. | “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай | С.БАЯРЦОГТ |
3. | Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай* (Засгийн газрын 2014 оны 55 дугаар тогтоол) | С.БАЯРЦОГТ |
4. | Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай* (Засгийн газрын 2014 оны 291 дүгээр тогтоол) | С.БАЯРЦОГТ |
5. | Зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
6. | Төсвийн тогтворжуулалтын сангийн талаар авах арга хэмжээний тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ |
7. | “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас Хүний хөгжил санд төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг ирээдүйд төлөх татварт суутган тооцох тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ |
8. | “Эрдэнэс Таван толгой” ХК-иас төсөвт төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ |
9. | Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ |
10. | Төрийн банк үнэт цаас гаргах тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
11. | Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл | Ж.ЭРДЭНЭБАТ |
12. | Журамд нэмэлт оруулах тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
13. | Ажлын өдөр шилжүүлэх тухай | С.ЧИНЗОРИГ |
14. | Нууц асуудал* | Ц.ЦОЛМОН |
15. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
16. | Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх талаар* | С.БАЯРЦОГТ |
17. | Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
18. | Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлын явцын тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
19. | Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гадаадын иргэдийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
20. | “Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн ложистик төв” төслийн хэрэгжилтийн тухай | Н.ТӨМӨРХҮҮ |