Аси эмчилгээгээ хийлгээд иржээ

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Аси эмчилгээгээ хийлгээд иржээ

Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг бол Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ "Хунгийн сүүлчийн дуу", “Үхлийн симфони” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн.

Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин  Р.Алтансүх цус харваж, БНСУ руу эмчилгээнд явсан билээ.

Тэрээр саяхан эмчилгээгээ амжилттай хийлгэж дуусаад эх орондоо ирсэн байна.

Энэ тухайгаа “Эмчилгээндээ амжилттай яваад ирлээ. Дэмжиж тусалсан бүгдэд маш их баярлалаа. Солонгосын эмнэлэг үнэхээр сайн эмчилгээ хийлээ. Манай монголын эмч нарын чадварыг ч тэд үнэлж байна лээ” хэмээн ярьлаа.

Түүний эмчилгээнд зориулан Монголын хошин урлагийнхан болон дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар хандивын тоглолт зохион байгуулж, багагүй хандив цуглуулан өгч эмчилгээнийх нь зардалд нэмэрлэсэн байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж