Ч.Улаан: Гүтгэлгийг хэн тараасныг мэдэж байгаа

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Гүтгэлгийг хэн тараасныг мэдэж байгаа

“УИХ-ын гишүүн Ч.Улааны эхнэр 12 тэрбумын тендер авсан” гэх хэвлэлд гарсамн мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд  Ч.Улаан гишүүн өөрийн биеэр тайлбар өглөө.

Тэрбээр  “Энэ бол цэвэр гүтгэлэг. Зориуд зохион байгуулсан ажил гэж би бодож байна.  Ямар ч үндэслэл, нотолгоо байхгүй.  Худлаа гэдгийг өгүүлбэр тус бүрээр нь баталж чадна.  Манай гэр бүлийн хүний нэр дээр тийм компани байхгүй.  Өөр хүний нэр дээр байдаг гэж албан ёсоор өөрсдөө зарласан байна билээ. Энэ бол миний, манай гэр бүлийн нэр төр, цаашлаад бизнесийн байгууллагын нэр төрд халдсан бүдүүлэг хэрэг. Энэ талаар албан ёсны тайлбар шаардана. Хаанаас ямар улбаатай явж байгаа вэ гэдгийг би мэдэж байгаа. Энэ бол явцуу зорилгоор зохион байгуулсан явуургүй үйлдэл. Энэ мэдээлэл манай нам дотроос гарсан. Хариуцлагатай хурал дээр анх яригдсан. Гэрчтэй, протколтой, эзэн хаягтай ийм л үйл ажиллагаа.  Харин ямар зорилгоор ингэж дуулиан болгов гэдгийг нам дотор ул суурьтай ярих асуудал. Энэ бол зохион байгуулалтай хийсэн л ажил. Нам дотроос эхэлсэн шүү" гэсэн юм. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн 9 тэрбумын тендер авсан гэх З.Баянсэлэнгэ гишүүн “Гүтгэлгийн чанартай мэдээлэл цацагдсан. Хэрэв тендер авсан нь батлагдвал шоронд ороход бэлэн” гэх тайлбар өгөөд байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж