Гар утас, ТВ гээд бидний өдөр тутмын хэрэглээнд ухаалаг зүйлс улам олон болсоор байна. Тэдний эгнээг өргөтгөж, эзэгтэйчүүдийн хамгийн ойрын туслагч, хайруулын таваг ухаалаг болжээ.
Уг хайруулын таваг нь ишиндээ Bluetooth бүхий бичил төхөөрөмж суурилуулсан ба тусгай арр-ыг нь гар утсандаа суулгаснаар хайруулын тавагтайгаа холбогдоно.
Pantelligent нэртэй арр дээр нь төрөл бүрийн хоолны жорууд байх ба уг жорын дагуу хайруулын тавгандаа хоолоо хийх үед халж буй температур, шарах хугацаа зэргийг гар утаснаасаа хянаж, хоолоо түлэлгүй, түүхийрүүлэлгүй амттай хийх боломжтой болох гэнэ.
Гар утсан дахь арр тань хайруулын тавган дээр хоол хийх жорыг бүрэн зааж өгөх ба хоолоо хутгах эргүүлэх болсныг хэлж өгөх, галаа хэдий хэмжээгээр ихэсгэх багасгахыг харуулах зэрэг олон давуу талтай юм байна.
Т.БИЛГҮҮН