Бугуйвч ч болно, цэнэглэгч ч болно

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Бугуйвч ч болно, цэнэглэгч ч болно

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс аль болох олон үйлдлийн нэг зүйлээр гүйцэтгэхийг чухалчилдаг болоод байна.

Энгийн загвартай бугуйвч болгон зүүж болох өнгө өнгийн гоёмсог оосортой жижиг төмөр чимэглэлтэй юм шиг харагдах цэнэглэгч бүтээжээ.

Энэхүү цэнэглэгчийн холбогч кабель утсыг өнгө өнгийн гоёмсог бүрээсээр бүрсэн ба холбогч хэсэг нь л төмрөөр хийгдсэн байна.

iOS болон андройд үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүдэд ашиглаж болох хувилбаруудтай гарсан энэхүү цэнэглэгч бугуйвч нь 25 ам.долларын үнэтэйгээр гадаадын онлайн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж