УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл оруулж ирэх болон, хяналт тавих ажиллагааг Батлан хамгаалах яаманд шилжүүлэх. Мөн ашигт малтмалын лиценз олгох эрхийг Батлан хамгаалах яаманд шилжүүлэх гэсэн үндсэн хоёр заалтыг тусгасан байна. Харин Х.Бадамсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл оруулж ирэх эрх болон, хяналт тавих ажиллагааг хуучнаар нь Эрдэс, баялаг эрчим хүчний яаманд байлгах, ашигт малтмалын лиценз олголт ч мөн тус яаманд харьяалагдах ёстой гэж үзжээ. Үндэслэлээ уул уурхайн эрчимтэй хөгжлийн үед үйлдвэрлэлийн зориулалттай холбогдох асуудлыг Батлан хамгаалах яаманд шилжүүлэх нь учир дутагдалтай. Энэ нь олборлох үйл ажиллагаанд хүндрэл учруулна гэсэн тайлбарыг хийж байна. Харин Э.Мөнх-Очир нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг санаачлагчид “1996 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгсэл оруулж ирэх эрхийг Батлан хамгаалах яаманд шилжүүлэх ёстой гэж үзсэний дагуу төсөл санаачилсан гэж тайлбарлаж буй юм. УИХ дахь МАХН-ын бүлгийн завсарлага маргааш хүртгэл үргэлжилнэ. Энэ хооронд хоёр хуулийн төсөл санаачлагчид ойлголцолд хүрч, нэгдэхгүй бол Э.Мөнх-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдахад хүндрэлтэй байдалд орох юм.
Г.Дарь
МАХН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын өргөн мэдүүлсэн Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулах гэсэн боловч УИХ дахь МАХН-ын бүлэг завсарлага авлаа. Учир нь дээрхтэй нэр адил хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм байна. Тодруулж хэлбэл, дээрх хуулийн төслүүдэд бие биенээ үгүйсгэсэн нэгэн чухал заалт байгаа аж.