Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед бүхий л төхөөрөмжүүд usb оролттой болж байгаа билээ. Энгийн файл дамжуулах, цэнэглэх гэх мэт үйлдлүүдийг нэг л утсаар дамжуулан гүйцэтгэх болсон нь хүмүүсийн хэрэглээг ихэд хөнгөвчилж байна.

Харин түгээмэл байдаг байдаг цахилгааны залгуурт usb оролт залгах боломж төдийлэн их биш байдаг нь асуудал үүсгэдэг. Үүнийг шийдэх өөр дээрээ usb оролттой, бидний хэлж заншсанаар “гурван залгуур” бүтээжээ.

Гурван талдаа залгуур залгах боломжтой учраас зай хэмнэнэ, usb оролтоор ашиглаж болох учраас төхөөрөмжүүдээ цэнэглэж, файл дамжуулахад ч хялбар.

Энэхүү залгуурыг 18 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж