&#34Дакар” раллид уралдана

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

&#34Дакар” раллид уралдана

Алдарт “Дакар” раллид Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд тамирчин хурд сорино. Манай баг тамирчид өчигдөр эх орноосоо Өмнөд Америк руу хүлгийн жолоо заллаа. Манайхан Унгарын багтай хамтран гурван машинаар “Дакар”-т тоосоо өргөх юм.

Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын мастер Б.Батболд явж байна. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм. "Дакар” ралли ирэх сарын 3-17-нд болно.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж