Ардчилсан хүчний холбооны хурлын талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны хурлын талаар мэдээлнэ

Өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр өчигдөр болсон Ардчилсан хүчний холбооны их хурлын талаар мэдээлэх юм. Монгол орноо шинэчлэх уриан дор болсон уг хурлаар ардчиллыг төгөлдөржүүлж, дундаж иргэн давамгайлсан нийгмийг цогцлоох, авлига, хүнд суртлаас ангид байх, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг хүний хүчин зүйлийг хязгаарлах, Монгол Улсын хөгжлийг хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжүүлэх, гүний усны нөөцийг стратегийн нөөцөд бүртгэх, шинэ Улаанбаатар, шинэ хөдөөг хөгжүүлэх зэрэг асуудал хэлэлцсэн юм.
  Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж