УИХ-ын хаврын чуулганыг маргааш өндөрлүүлэхээр шахаж байгаа. Харин өнөөдөр үдээс хойш хүүхдийн мөнгө олгох эсэх, Тэсэрч дэлбэрэх бодисын талаар гэх зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гэхдээ баяр наадам дөхсөн, хаврын чуулган өндөрлөх гэж байгаа зэрэгтэй холбоотойгоор сэтгэл нь хөдөлсөн үү, гишүүд сүүлийн хуулиудыг тоглоом наргианы хооронд хэлэлцэж байна.
Санал хэлж байгаа нь ч, байнгын хорооны санал дүгнэлийг уншиж байгаа нь ч инээдэм ханиадам болгон маазарч хуралдаан даргалж буй УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн уцаарыг барцгааж сууна. Хажуугаар нь санал хураалт будилж, ирсэн ирээгүй гишүүдийг ялгахад хэцүү болжээ. Тэр нь гишүүдийн карт элэгдсэнтэй холбоотой аж. Гишүүн Р.Гончигдорж “Карт элэгдээд алчуураар арчаад ч нэмэргүй болжээ” гэж суулаа. Үнэхээр гишүүдийн картыг шинэчлэхгүй бол ирцийн хувийг буруу зааж, санал хураалтын дүн ч буруугаар эргэж мэдэхээр болсон байна.
Д.ОЮУН