Д.Ганхуяг Монгол, Японы парламентын бүлгийг удирдана

Хуучирсан мэдээ: 2014.12.21-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг Монгол, Японы парламентын бүлгийг удирдана

УИХ-ын гишуун Д.Ганхуяг 2004-2008, 2008-2011 онуудад Монгол, Японы парламентын булгийн даргаар ажилласан байдаг. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа тус булгийн даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байгаад, саяхан Аж уйлдвэрийн сайд болсноор булгийн даргын ажлаа егсен.

Үүнтэй холбогдуулж УИХ дахь Монгол, Японы парламентийн булгийн даргаар Д.Ганхуягийг томилсон байна.

УИХ дахь бүлгүүд дотроо Монгол, Японы  булэг хамгийн идэвхитэй уйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Монгол, Японы харилцаа Иж бурэн түншлэлээс Стратегийн туншлэлд шилжсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг парламентын булгийн даргаар ажиллаж байхдаа 2006 онд Японы талд Монгол-Японы хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр (Японы нэр томьеогоор  ЕРА economic  partnership agreement, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЭЗТХ гэх) байгуулах саналыг тавьж, хоёр тал урт хугацаанд ярилцаж, ажлын хэсэг байгуулагдсанаар одоо байгуулах бэлтгэл хангагдаад байгаа юм. Ингэснээр хоёр орны хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг дэмжих тусгайлсан эрх зүйн орчин бурдэж, улмаар Монгол улс Ази тив, Зуун хойд Азийн болон бусад бус нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох боломж нээгдэнэ.

Япон улс олон оронтой ЭЗТХ байгуулсан байдаг. Хэдхэн жилийн өмнө Солонгос улс АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсанаар олон улс даяар эерэг  мэдээлэл цацагдаж, Солонгос улсын  бизнесийн орчин сайжран хөрөнгө оруулалт нэмэгдсэн байдаг. Мөн Монгол, Японы парламентын бүлгийн зүгээс Япон улсын хөнгөлөлттэй зээлээр Монгол улсад Олон улсын онгоцны буудал барих санаачлагыг гаргаж, Японы тал дэмжсэнээр одоо Хөшгийн хөндийд бүтээн байгуулалт нь явагдаж байна. Энэ бол стратегийн ач холбогдолтой, хоёр орны харилцааны туухэнд нэгэн том хуудас нээх төсөл юм. Мөн энэ бүлгийн зугээс идэвх санаачлага гаргаснаар Японы Засгийн газраас  хөгжиж буй орнуудад олгодог хоёр шаттай хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдэгдэж, 2004-2011 оны хооронд хоёр удаагийн шийдвэрээр манай ЖДҮ эрхлэгчдэд 100 орчим сая ам.долларын маш сайн нөхцөлтэй зээл олгогдсон юм. Мөн жил бур Монгол, Японы парламентын бүлгийн гишууд харилцан туршлага солилцдог төсөл ургэлжлэн хэрэгжиж байна. Ийм байдлаар хоёр орны хооронд 2015 онд ЭЗТХ байгуулагдах болж байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж