
Atlantic сэтгүүлд ярилцлага өгөхдөө Юсуф аль-Утайба Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэх нь эдийн засгийн хохирлоос эхлээд өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээг исламын орнуудад гаргана гэж бас онцлов. Гэхдээ АНЭ Иранд цөмийн зэвсэг гарч ирэхтэй эвлэрэхгүй тийм ч учраас Ираны цэргийн хүчний хөтөлбөрийг зогсоохын төлөө тийм үнэ гаргахад бэлэн гэжээ.
Эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнгүй болсон цагт л цэргийн хүч хэрэглэж болохыг тэр онцолсон байна. Обамагийн засаг захиргаа Ираны хазаарлаж чадахгүй бол Арабын олон орнууд Вашингтоноос буруу харан Тегерантай нөхөрлөх болно гэдгийг Элчин сайд онцолжээ. Мөн тэрээр Иран бол ХАМАС ба "Хизбалла" зэрэг террорист байгууллагуудыг дэмжиж байгаа бөгөөд цөмийн зэвсэгтэй болоод ч тэднийг орхихгүй нь лавтай гэв. Энэ бүгдийн хажуугаар Исламын Иран цөмийн зэвсэгтэй болсноор Ойрхи Дорнодод цөмийн зэвсгээр хөөцөлдөхийг үүсгэн дамжуулна гэж Элчин хэлэхдээ АНУ-аас бидний өөр нь АНЭ хэзээ ч цөмийн Ираныг тэвчихгүй гэсэн байна.
Элчин сайдын үг Америкийн олон улстөрчдийг гайхалд оруулав. АНУ-ыг төлөөлөн НҮБ-д сууж байсан байнгын төлөөлөгч Жон Болтон элчингийн үг нь Персийн булангийн араб лидерүүдийн байр суурийг гарган хэллээ гээд Барак Обамагийн засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож чадахгүй бол урьдчилсан цохилт л гол арга хэмжээ болох ёстой гэж онцоллоо.