Жентельмен хулгайч машиныг нь буцаав

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Жентельмен хулгайч машиныг нь буцаав

ФОТО: IRINKA.RU

Салехард хотын машины насанд хүрээгүй хулгайч хоёр долоо хоногийн дотор зургаан машиныг хулгайлсан тухай nakanune.ru. сайт мэдээлжээ. Түүнийг таван удаа цагдаа бариад таван удаа эцэг эхэд нь тушааж байлаа.
Пацаан таалагдсан машинаа сонгон жолооч нь зогсоолд тавихыг хүлээж байгаад дараа нь машинд дохиотой эсэхийг  үзнэ. Сүүлд нь цонхыг нь хагалаад дахин нуугдаж эзнийг нь хүлээгээд гарч ирэхгүй бол машиныг нь унан найз нартайгаа зугаалдаг байсан аж.
Хулгайч залуу зургаа дахь машинаа унаад замд гарахдаа машин дотор эмэгтэй хүний эд, хувцас байсныг хараад бүсгүйг гомдоохгүй гээд машиныг нь авсан газраа эргүүлэн тавьсан байв. Түүнд тээврийн хэрэгслийг хулгайлах зорилгогүй хууль бусаар ашиглаж байсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байв. Одоо тэр клептоман сэргээгдэх төвд муу зуршлаа эмчлүүлж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж