Кэти Перрийн 10 этгээд дүр

Хуучирсан мэдээ: 2014.12.20-нд нийтлэгдсэн

Кэти Перрийн 10 этгээд дүр

Өнгө өнгийн үстэй байх дуртай, ер бусын стилийн төлөө байдаг дуучин бүсгүй Кэти Перри  саяхан 29 насаа тэмдэглэсэн билээ. Түүний этгээд гэхээр 10 дүрийг танилцуулья.

  • Өнгөт үстэйгээр Кэти Перри  туршилт хийгээд байгаа өсвөрийн охин шиг харагдахгүй. Хурц цэнхэр үстэй байсан ч дуучин дур булаам харагддаг. “Сүүлийн  үед дөрвөн долоо хоногт үснийхээ өнгийг сольж байна. Харин 15 хүртлээ тийм байгаагүй юм шүү. Энэ нь надад гайхалтай  гоёл юм” хэмээн ярьжээ. Түүний дүрийг  мөн л хурц өнгүүдээр хийдэг нүүр будалт нь чимэглэдэг.
  • Өөрийн өө сэвгүй арьсныхаа талаар тэр ярихдаа, залуу багадаа батга гэдэг юмтай тэмцэж байсан гэв. Кэтийг сайхан харагдахад нь арьс арчлах гурван  шатны Proactiv Solution (Mirror-т өгсөн ярилцлага, 2012 он) систем тусладаг гэнэ. Дуучин маань өтгөн нүүр будалт тавихдаа Laura Mercier Secret Camouflage крем хэрэглэдэг. Наранд хамаагүй биеэ шардаггүй, ер нь нарны гэрлээс хол байхыг эрмэлздэг ажээ.

Кэти Перри, Nickelodeon Kids' Choice Awards (2012 он), NARM Music Biz Awards (2012 он) арга хэмжээнүүд дээр

  • "Кэти Перри стилийн нүүр будалтад заавал байх элемент нь хиймэл сормуус. Эхлээд  хямд цуглуулга аваад туршиж, суралцах хэрэгтэй. Будаг шунх төдий  юм чинь туршаад байх хэрэгтэй гэж би үздэг” хэмээн дуучны нүүр будагч Тодд Делано хэлсэн юм.
  • Харцаа тод байлгахаар дуучин нүдний дусаалга заавал авч явдаг. Унтаад сэрсэн ч сэргэлэн байлгадаг эд хэмээн дуучин дусаалгынхаа талаар ярьжээ. (ярилцлага, Glamour.com). 
  • "Надад маникюр хийх цаг бараг гардаггүй. Аврал нь гель-лак юм. Sally Hansen Salon  таалагддаг будахад амархан, цаганд хэмнэлттэй " (ярилцлага, Allure.com).

Кэти Перри MTV Movie Awards (2012 он), MTV Europe Music Awards (2011 он) ёслол дээр.

  • Аялан явахдаа, арьс чийглэх нүүрний Caudalie Beauty Elixir спрейг Кэтийг дандаа авч явдаг. Уруулаа будахын өмнө уруулын Ole Henriksen-ий Lip Salvation гэдэг уруул цэвэрлэгч  ашигладаг. Будагнаасаа салахдаа Shu Uemura Cleansing Oil ашиглана (ярилцлага, Allure.com).
  • Хурц хурц өнгөөр үсээ будсаны дараа бүтцийг нь сэргээхдээ үсний янз бүрийн тос хэрэглэдэг. Кэти бие, арьсандаа ногоон цайны үнэртэй Johnson's  гэсэн чийглэх лосьон түрхэн арчилдаг.

Кэти Перри "Katy Perry: Part Of Me" (2012 он) гэсэн танилцуулгаа дээрээ мөн Viktor & Rolf (2012 он) үзүүлбэр дээр.

  • Дуучны визажчин Тодд Делано уруул гялалзах ёстой гэдэг. Гэтэл дуучин өөрөө бүдэг будагт дуртай. Харин нүдний будагтаа тэр хоёр санал нэгддэг ажээ.

Кэти Перри "Смурфикууд" (2011 он) киноны нээлт дээр нагаа зурагт нь Echo Awards (2012 он) ёслол дээр

Кэти Перри MuchMusic Video Awards (2012 он) "Katy Perry Part Of Me" (2012 он) Европ танилцуулга дээр.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж