Эмэгтэйчүүдийг ямар машин татдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг ямар машин татдаг вэ?

ФОТО: SANTIMB/FLICKR.COM (CC BY 2.0)

Эмэгтэйчүүдийн автомашины сонирхолыг тогтоохын тулд судлаачид АНУ-д бүртгэлтэй 13 сая тээврийн хэрэгслийн эздийн харьцуулалтыг хийж үзжээ.
Үр дүнд нь жижигхэн авсаар машин эсвэл кроссоверыг эмэгтэйчүүд эрчүүдээсээ түрүүлэн авна гэсэн магадлал өндөр гэж TrueCar.com. судалгаанаас үндэслэн Los Angeles Times бичив. Хамгийн эмэгтэй машинаар Volkswagen “Цох” тодорлоо. Энэ мини машины худалдан авагчдын 56 хувь нь эмэгтэйчүүд гэнэ.
“Цох”-ны дараа тэд Nissan Rogue, Hyundai Tucson, Honda CR-V, Kia Sportage ба Toyota RAV4 машинуудыг илүүд үзсэн байна. Тэдний дараа Volkswagen Eos, Volvo S40 ба Nissan Sentra машины маркуудыг эмэгтэйчүүд сонгож байна.
Гэсэн ч Kia бренд америк эмэгтэйчүүдийн хамгийн дуртай машин болов. Энэ маркийн бүх бүртгэлтэй машинуудын 45,8 хувийг эмэгтэйчүүд унадаг гэнэ. Хоёрдугаарт, Suzuki (44,2%), гуравдугаарт – Mini (43,9%) тус тус бичигджээ.
Эрэгтэйчүүдийн хувьд Bugatti (100% эрэгтэй худалдан авагчид), Ferrari (94,4%) ба Lamborghini (93,5%) зэрэг суперкарууд шилдэг машин нь болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж