Байлдахаас татгалзсан 50 цэргийг цаазална

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

Байлдахаас татгалзсан 50 цэргийг цаазална

 

Нигерийн цэргийн шүүх “Боко Харам” бүлэглэлийн исламын дайчидтай байлдахгүй гэсэн 54 цэргийн албан хаагчийг цаазлах шийдвэр гаргасан тухай ВВС мэдээлэв. Цэргийнхэнд исламын дайчдын эзэлсэн гурван хотыг эзлэх тушаалыг намар өгсөн байсныг биелүүлээгүй  гэнэ.

 

Цэргийн шүүх аравдугаар сард хаалттай хуралдаанаараа ийм шийдвэр гаргасан байна. Мөн таван цэргийн албан хаагчийг  зөвтгөн чөлөөлжээ. Цэргийнхэн зэвсэг, сум хэрэгсэл хангалтгүй байснаас байлдахаас татгалзсан гэж байгаа юм.

 

“Боко Харам” бүлэглэл 2009 оноос хойш Нигерийн нутаг дэвсгэрт террорист ажиллагаа явуулж байгаа  бөгөөд зэвсэгт мөргөлдөөнөөр 2000 гаруй хүн амь үрэгдээд байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж