Нүүрномд оруулж байгаа өөрийн чинь зураг (selfie) нэг хэвийн, сонирхолгүй санагдаж байна уу. Тэгвэл Майкрософтод ажиллаж байсан Карен Чэн (Karen Cheng) өөрт төрсөн нэгэн шинэ санааг та бүхэнд санал болгож байна. Яг л тулаант киноны онцлог үзэгдлүүдийг түр зогсоон, 360 хэмээр тойруулан харуулдаг шиг дүрслэлийг өөрийн зургийг авахдаа ашиглах боломжтой. Цагирган боов шиг зураг авалт (donut selfie) гэж нэрлэгдэх энэ аргыг нийгмийн сүлжээнд сүүлийн үед бүртгэлтэй болгон дууриаж эхэлж (going viral) байна. Ийм бичлэг хийхийн тулд нүдээ хөдөлгөхгүй байх гэх мэтчилэн бага зэргийн дасгал сургуулилт хэрэгтэй болно. Толгойгоо тойруулан авсан видео бичлэгийн хурдыг эхлэл болон төгсгөл хэсэгт 2 дахин ихэсгээд, дунд хэсэгт 4 дахин удаашруулах хэрэгтэй. Өөр өөр газарт авсан бичлэгүүдийг адил хэлбэрээр хувиргаж эвлүүлэхэд л болоод явчихна. Одоогоор алимны дэлгүүр (app store)-т 4.99 доллараар зарагдаж байгаа ай мүүвий (iМovie) апликэшнээр зөвхөн ай (i) төрлийн төхөөрөмжүүд ашиглан хийж байгаа бололтой. Удахгүй зориулалтын апликэшн гарах биз.