Цагдаа машинаас нь 15 муурыг хураав

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Цагдаа машинаас нь 15 муурыг хураав

ФОТО: JENE/FLICKR.COM (CC BY 2.0)

Машин жолоодож явсан эмэгтэйн 15 муурыг хураасан цагдааг АНУ-ын Өмнөд Дакота мужийн Дээд шүүх зөвтгөсөн шийдвэр гаргалаа. Амьтад машины салоноор чөлөөтэй явцгааж машин жолоодоход нь саад хийж байсан гэж Associated Press мэдээлжээ. Мужийн шүүхийн дээд байгууллага Патрисия Эдвардсийн муурууд хүн амд ихээхэн аюул занал учруулж байсан гэж үзлээ.
Удаан хэлэлцэгдсэн муурны хэрэг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 13-нд болсон ажээ. Цагдаагийн ажилтан Пиер жолооч эмэгтэйг авто зогсоолоос хөдөлж байхад нь зогсоогоод машины арын цонхыг хааж байсан муурнуудыг тэр даруйд нь хураах үүрэг өгсөн байна. Түүний яриагаар машины салон нд нь амьтны үнэр их шингэсэн байжээ.
“Арын цонхыг нь муур нууд хаасан байсан учир Эдвардс ардаа байсан эргүүлийн машиныг үзэлгүй бараг мөргөх шахаад зогссон байна. Хэрэв эргүүлийн машинтай цагдаагийн офицерын оронд скейтбордтай эсвэл дугуйтай хүүхэд байсан бол юу болох байсан бэ?” гэж хэлсэн шүүгч Жилбертсоны үгийг thenewspaper.com сайтад иш татжээ.
Ариун цэврийн асуудлаас гадна Патрисия Эдвардсийн үйлдэл нь олон нийтэд аюул учруулсан гэж шүүгч эцсийн шийдвэртээ хэлсэн байна. Муурнуудын эзэн эмэгтэй муурнуудыг асарч хооллох зардал гаргах сонирхолгүй байснаас түүнээс хураасан амьтдыг амьтны асрамжийн газар өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж