Төв замын уулзварууд түр хугацаагаар хаана | News.MN

Төв замын уулзварууд түр хугацаагаар хаана

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Төв замын уулзварууд түр хугацаагаар хаана

Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурал өнөөдөр МҮЭСТО-нд болно. Хуралд оролцогсод төрөөс төрсөн тэрбумтнуудын нэрийг  ард түмэнтэй хэлэлцэн гаргаад жагсаалаар Төрийн ордон руу  ирэх юм байна. Бөөнөөрөө жагсах учир  14.00 цагаас эхлэн баруун дөрвөн замаас Төв  шуудан,Төрийн ордоны баруун болон зүүн хойд талын уулзвар, Байгалийн түүхийн музейн өмнөх зам, МУИС-ийн уулзварын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн Энхтайваны өргөн чөлөө рүү /Төв зам/ нийлсэн зарим зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хаах юм байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид болон ялангуяа жолооч нар хөдөлгөөн хаагдан зогссон үед тэвчээртай байх, яаран урсгал сөрөх, явган хүний замаар явахгүй байхыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.  Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл болон аль аль замыг түр хугацаагар хаах мэдээллийг Замын цагдаагийн газрын дэргэдэх “Авто радио” 96,3 FM-ээр гурван минут тутам мэдээлэх тул жолооч нар тус FM радиогоо байнга сонсч явахыг зөвлөж байна.
Х.Хангал  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hank 2010-03-11 126.232.132.142

Tuv zamiin uulzvaruudiig tur hugatsaagaar haana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж