Малчид махаа өөрсдөө худалдана

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

Малчид махаа өөрсдөө худалдана

Энэ сарын 20 буюу маргааш 12:00 цагаас "Тэнгэр" худалдааны төвд Төв аймгийн Өндөрширээт сумын “Ширээт хөгжил” хоршооны малчид, “Амин нутаг” ТББ, “Тэнгэр” худалдааны төвийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл түүхий эд” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болох ажээ.

Малчны хотноос эрүүл малын чанарын баталгаатай махыг зах зээлд шууд нийлүүлж байгаагаараа уг арга хэмжээ их онцлог юм байна. Энэхүү үйл ажиллагааг "Ширээт хөгжил" хоршооны малчид санаачлан хийж байгаа аж.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж