
“Миний төрсөн өдөр бол буддын сүсэгтний хувьд минь ердийн нэг өдөр” гэж шашны лидер Германы Bild сэтгүүлийн сурвалжлагчид хэлсэн байв. Түвдийн орхин гарсан Далай лам 113 насална гэсэн төөрөгтэй учраас ч тэгж байж болох юм гэж герман сэтгүүлч бичжээ.
Ийм өндөр насыг яаж наслах вэ гэж тэр асуугаад Далай ламд өөрийн гэсэн жор байгаа гэж сэтгүүл онцолжээ. Есөн цаг нойр авна, өдөр бүр таван цагийн турш бясалгал хийх бөгөөд амьдралын өөр олон хязгаарлалтай гэнэ. Компьютер, телевиз ба романуудгүй ("Би тэднийг уншдаггүй. Бүгд л зохиомол юм "), сүүлийн 50 жил оройн хоол идээгүй бас эмэгтэй хүн гэж байхгүй.
“Тийм ээ, би тэднийг заримдаа зүүдэлдэг. Тэгээд л зүүдэндээ өөрийгөө лам хүн гэдгээ санадаг” гэж Далай ламын хэлснийг Италийн La Stampa сонинд иш татжээ.
Хязгаарлалт нь өөрийгөө шашиндаа гүнзгий нэвтрэхэд хүргэдэг. “Секс бол хүмүүсийг бусад амьтантай адил болгоно. Би бол ёс зүйн тодорхой зарчмыг барьдаг хүн. Тэр нь л намайг бусад ердийн амьтдаас ялгаж өгдөг. Хүүхдийн хувьд тэднээс болон асар их анхаарал халамж гаргах хэрэгтэй болно. Миний хувьд бол тэр нь хэтэрхий их ачаа юм” гэж Далай лам ярьжээ.
Далай багш өөрийгөө залхуу хүн гэлээ. Шашинд тэр нь хамаагүй. “Би мөргөлөө уншина. Буддизмын бүтээлүүдийг үзнэ. Харин шинэ англи үг сурах эсвэл компьютерийн ард суух гэхээр л залуу хүрээд байх юм. Би чинь эдгээр салбаруудад ихээхэн залхуу хүн” гэж Далай лам ярьжээ.