Фото: Stefan Wermuth / Reuters
Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ Лондоны ICE бирж дээр 63 доллараас дээш үнээр зарагдлаа.
Москвагийн бирж дээр Төв банкнаас арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тогтоосон евро мөнгөний албан ёсын ханш 11,25 рублиэр унан 73,34 рубльд хүрэв. Харин ам.доллар 8,18 рублиэр хямдарч, нэг нь 59,6 рубльтэй тэнцлээ. Биржийн худалдаан дээр доллар 60,87 рубль, евро 75,28 рублиэр арилжаалагдав.
Арванхоёрдугаар сарын 16-нд Brent нефтийн үнэ 60 доллараас доогуур зарагдсан нь сүүлийн таван жилийн хамгийн бага үзүүлэлт байлаа. Америкийн WTI маркийн хөнгөн нефтийн үнэ ч Нью-Йоркийн бирж дээр хоёр доллар гаруйгаар нэмэгдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР