Брэт Питтийн охин од болов

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

Брэт Питтийн охин од болов

Шайло Жоли-Питт (дунд талд)

Фото: Matt Sayles / Invision / AP

Брэд Питт, Анжелина Жоли хоёрын охин эхийнхээ “Нугарашгүй хүн” киноны нээлт дээр ирэн олныг алмайруулав гэж US Weekly бичжээ.

Жоли өөрөө салхин цэцэг тусаад гэртээ байсан учир киноных нь нээлт дээр түүний нөхөр Брэд Питт гурван хүүхдийнхээ хамт ирсний нэг нь тэдний төрсөн охин Шайло байв. Охиныг  эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж, үсээ богино засуулсан харагдлаа. Сэтгүүлчид охиныг эцэг, эхтэйгээ хоёулантай нь адилхан гэж хэлж байна.

News.com.au сайт мэдээлснээр, найман настай Шайло гурван настайгаасаа өөрийн нэрээ тоохоо больсон ба өөрийгөө Жон гэж дуудуулах дуртай болжээ. Хүмүүс болон эцэг, эх нь нэрээр нь дуудахад тэрээр Жон гэж засч хэлдэг гэнэ.

Түүний ингэж хандаж буйг нь эцэг, эх нь онцгой зүйл гэж үздэггүй ажээ. Жүжигчид энэ  жилийн наймдугаар сард хуримаа хийсэн бөгөөд тэд өргөмөл гурав, өөрсдийн гурав, нийт зургаан хүүхэдтэй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж