NHK нагоя башёг дамжуулахгүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

NHK нагоя башёг дамжуулахгүй гэлээ

Монголчууд нагоя башё үзэж чадахгүй нь
Японы NHK телевизийн сүлжээ мэдэгдэл хийж, сумогийн ертөнцөд дэгдсэн гэмт бүлэглэл, якуза нартай холбогдох мөрийтэй тоглоомын дуулианы улмаас энэ сарын 11-нд эхлэх нагоя башёг дамжуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Сүүлийн 50 гаруй жил Японы мэргэжлийн сумо бөхийн тэмцээн бүрийг алгасалгүй дамжуулж ирсэн NHK телевиз ийнхүү хагас зуун жилийн дараа анх удаагаа барилдааныг дамжуулахгүй болсноор Монголын үзэгч, сумо сонирхогчид нагоя башёг шууд үзэх боломжгүй болж байгаа юм.

Япон даяар үндэсний баатар, үлгэр дууриал болдог сумочид сүүлийн үед элдэв асуудалд орооцолдож, тэр тусмаа хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон учир сумо сонирхогчид энэ жилийн долдугаар сарын нагоя башёг нэвтрүүлэхгүй байхыг хүссэн байна. Улмаар телевизийн удирдлага хуралдаж, дээрх шийдвэрийг гаргаснаар Монголын төдийгүй Японы үзэгчид ч башёг цэнхэр дэлгэцээр шууд хүлээн авах боломжгүй болж байгаа юм. Харин үүний оронд үдэш бүр 20 минутын тойм нэвтрүүлгийг NHK телевиз үзүүлэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж