“Тэнэмэл” хүүхдүүдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

“Тэнэмэл” хүүхдүүдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас "Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх" нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ хүрээнд хараа хяналтгүй нийт 74 хүүхдийг илрүүлж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулсан байна. Харин тэдий 37 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Түүнчлэн үлдсэн 37 хүүхдийг асрамж халамжийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж