2014 оны төсвийн тодотголыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

2014 оны төсвийн тодотголыг баталлаа

Түр завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган, улмаар дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80 гаруй хувийн саналаар баталлаа. Дээрх хуулиуд нь батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Энэ оны төсвийн хуульд хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулсан нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдож байгаа юм.

Мөн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Оюутолгой компаниас урьдчилгаа хэлбэрээр авсан зээлийн төлбөр, бондын зээлийг төлөхийн тулд 320 тэрбум төгрөгтэй тэнцэх бонд гаргах шаардлагатай болсон юм.

Энэ хүрээнд Засгийн газар үнэт цаас гаргах асуудлыг төсвийн хуультай зэрэгцүүлэн өргөн мэдүүлснийг УИХ баталлаа.

Дээрх хуулийн төслүүдийг баталснаар УИХ энэ өдрийн чуулганы хуралдаанаа өндөрлүүллээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж