М.Даваажаргал: Иргэн хэвээрээ байгаа хүнийг цааш түлхээд ч байгаа юм шиг

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

М.Даваажаргал: Иргэн хэвээрээ байгаа хүнийг цааш түлхээд ч байгаа юм шиг

Хакухо М.Даваажаргалыг сумогийн холбооноос дарамталсан учраас иргэншлээ солихоор болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг тэрбээр эрс үгүйсгэсэн байна. Энэ тухай Хакухо “Китаноми ерөнхийлөгч “Дэвжээ өвлөх гэж байгаа хүн Японы иргэншилтэй байх ёстой” гэж хэлдэг.

Ерөнхийд нь сануулаад өнгөрч байгаа хэрэг. Түүнээс биш иргэншлээ ав, тэгэхгүй бол зодог тайлуулна гэж дарамталж, шахаад байсан асуудал байхгүй. Би нэг ярилцлага өгөхөдөө хэлсэн байдаг юм. Соль гэхээр сольчихдог зүйл иргэншил биш гэж. Үнэхээр тийм шүү дээ, энэ бол хувь хүний л асуудал. Би хувьдаа хоёр улсын гүүр нь байхыг хичээдэг. Энэ бол зөвхөн М.Даваажаргал гэдэг хүнээс гадна улс, орны асуудал.

Харин интернэтэд бичсэн байгааг, зурагтаар гарч байгааг харахаар жаахан сэтгэл эмзэглэж л байлаа. Намайг юу, юугүй Японы иргэн болчихсон мэт бичих юм. Яагаад ийм яриа гардаг юм бол гэж их гайхдаг. Өөрийнхөө паспортыг гаргаж ирж харуулдаг юм билүү. Тийм мэдээний доор бичигдсэн сэтгэгдэл унших их эвгүй шүү. Иргэн хэвээр байгаа хүнийг цааш түлхээд ч байгаа юм шиг. Үнэндээ надад тийм сэтгэгдэл төрсөн” гэжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж