Shakira ДАШТ-ын хаалтын ёслол дээр юу өмсөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Shakira ДАШТ-ын хаалтын ёслол дээр юу өмсөх вэ?

ДАШТ-ний хаалтын ажиллагаа нээлттэйгээ адилхан “загварлаг” болох нь бололтой. Колумбийн поп од Shakira хаалтын ёслол дээр мөн л нэрт дизайнер Roberto Cavalli-тай хамтран ажиллахаар болсон байна. Дуучин бүсгүй "Waka-Waka (This Time for Africa)" дуугаараа хаалтын ажиллагааг төгсгөх бөгөөд энэ удаад африк маягийн хээ бүхий олон өнгийн сувдаар битүү чимэглэсэн бэлхүүс ил гарахуйц богино өмсгөл, олон тод хурц өнгүүд холилдсон цацагтай бошинзтой тайзан дээр гарах гэнэ. Shakira-гийн бэлхүүс, өгзгийг илүүтэй тодотгож өгөхийн тулд дизайнер Roberto C avalli африк үндэсний хээ орсон сувдан чимэглэлтэй жийнсэн бүсийг бошинзон дээр нь хамт хийсэн байна. Мөн Shakira гартаа тод өнгийн өдөн болон арьсаар хийсэн бугуйвч зүүх аж. Хаалтын ажиллагаа энэ сарын 11-ний ням гаригт болно.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж