Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 10 хувьцаат компанийн нийт 4,900 ширхэг хувьцаа арилжигдлаа. Тэгвэл ТОП-20 индекс 15,264.58 нэгж буюу 4.59 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 989.79 нэгж болж 0.04 хувиар буурсанүзүүлэлттэй байна.

Жич:

ТОП-20 индексийн сагсанд багтаж буй АПУ компанийн индекст нөлөөлөх нөлөөлөл нь 40 орчим хувьтай байгаа нь ТОП-20 индекс 4.59 хувиар огцом өсөхөд нөлөөллөө.  2014 оны 7 сарын 28-ны өдрөөс эхлэн туршилтаар тооцож буй MSE ALL индексийн сагсанд багтаж буй үнэт цаасны нөлөөлөх нөлөөлийг 15 хувиар хязгаарлан тооцсон талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж