Барбины найз залуу од болж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Барбины найз залуу од болж байна

Английн “Esquire” сэтгүүл ирэх наймдугаар сарын дугаартаа Барби
хүүхэлдэйн найз залуу Кенд зургаан хуудсаа зориулжээ. Кен 1961 оноос
хойш өнөөдрийг хүртэл Барбины найз залуу байгаа хэдий ч дэндүү алдартай
найз бүсгүйнхээ сүүдэрт халхлагдаад тэр бүр од болон гялалзаж байгаагүй
билээ. Харин одооноос Кен мандаж эхлэж байгаа нь энэ. Учир нь Кен энэ
зуны blockbuster “Toy Story 3” хүүхэлдэйн кинонд дүр “бүтээсэн” юм.
Дэлхийн эрчүүдийн унших дуртай “Esquire” сэтгүүл нэрт дизайнер Prada,
Gucci, Burberry Prorsum нарын үнэ цэнэтэй хувцсаар гоёсон Кенийг сэтгүүл
дээрээ гаргасан байна. Кений зурагтай сэтгүүл энэ сарын 21-нд
худалдаанд гарах аж. Оддын гэрэл зурагчин Matthew Donaldson энэ пластик
хүүхэлдэйн зургийг авсан байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж