Банкны холбооныхон удирдлагуудаа солив

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Банкны холбооныхон удирдлагуудаа солив

Монголын банкны холбооныхон удирдлагуудаа сольсон байна. Тус холбоог Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон удирдахаар болжээ. Тэгвэл холбооны  дэд ерөнхийлөгчөөр “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар томилогджээ.

Энэ холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн хоёр жил “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд ажилласан бол дэд ерөнхийлөгчөөр нь “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХААН банкны гүйцэтгэх захирал Норихико Като, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн нар ажиллаж байсан юм.

 Б.БУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж