Оросын авлигын дундаж хэмжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Оросын авлигын дундаж хэмжээ

Фото: Олег Харсеев / "Коммерсантъ»

 

Энэ жилд Оросын авлигчдын авсан авлигын дундаж хэмжээ нь 682 мянган рубль байгаа тухай Оросын Ерөнхий прокурорын орлогч Александр Буксманы хэлснээс иш татан “Интерфакс” мэдээлжээ.

 

“Энэ жид илэрсэн  авлигын хэргийн хэмжээгээр авч үзвэл авсан авлигын дундаж хэмжээ нь 682 мянган рубль, өгсөн дундаж нь 606 мянган рубль болж байна” хэмээн Буксман хэлжээ.

 

Гэхдээ авлигын эргэлтийн  нарийн хэмжээг хэн ч гаргаж чадахгүйг тэр онцолсон байна. Авлигын хэргийн статистик нь мөсөн уулын оргил нь гэдгийг тэр бас хэллээ. Статистикийн талаас авч үзэхдээ тэрээр, энэ жилийн эхний есөн сард авлигын эсрэг хууль зөрчсөн 300 мянган зөрчил байсан ба 58 мянган хүн сахилгын хариуцлагад, найман мянга гаруй хүн захиргааны хариуцлагадПрокурорын шалгалтын дагуу эрүүгийн 800 хэрэг үүсгээд байгаа ажээ. Төрийн болон хотын алба авлигад хамгийн ихээр татагдсныг тэр хэлж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж