Фото: Дмитрий Духанин / "Коммерсантъ»
Арванхоёрдугаар сарын 9-15-ны хооронд долоо хоногийн инфляци 0,4 хувиар нэмэгдлээ гэж Оросын статистикийн албанаас мэдээлэв. 2014 оны арванхоёрдугаар сарын эхнээс хэрэглээний үнэ 0,8 хувиар, жилийн эхнээс 9,4 хувиар нэмэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт гурвалжин будаа 4,2 хувиар, элсэн чихэр 3,1 хувиар, өндөг 2,7 хувиар, хөлдөөсөн загас, гурил, цагаан будаа 1,2-1,9 хувиар, үхрийн мах, гахайн мах, ээдэм, бяслаг, махан консерв, маргарин,цай, шар будаа, гоймангийн бүтээгдэхүүн 0,6-1,1 хувиар үнээ тус тус нэмлээ.
Жимс, ногооны үнэ дундажаар 3 хувь, байцаа 7,8 хувь, лууван, улаан лооль, өргөст хэмх 3,5-4,8 хувиар тус тус нэмэгджээ. Автомашины бензины үнэ 0,4 хувиар бууж, дизелийн түлшний үнэ хэвээр байв. Эдийн засгийн хөгжлийн яам нь жилийн инфляцийг 9 хувь болно гэсэн шинэ дүгнэлтийг гаргажээ. Рублийн ханшны уналт, барууны орнуудын тавьсан эдийн засгийн хориг барааны үнэнд сөргөөр нөлөөлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР