&#34Их Засаг&#34-ийн Н.Ням-Осорын хүү “аархав”

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

&#34Их Засаг&#34-ийн Н.Ням-Осорын хүү “аархав”

Анх Тимон нэрээр хэд хэдэн дуу дуулж, олны танил болж байсан "Их засаг" их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал сүүлийн жилүүдэд хэд хэдэн ном гаргаж, улстөр ч сонирхон гүйх болсон билээ.


"Mongolian Royal Academy"-ийн ерөнхий захирал гэх албыг хаших болсон тэрбээр МАН-аас сонгогдох дэд сайдуудын дунд нэр нь яригдаж байсан ч сонгогдолгүй үлдсэн юм.

Дэд сайдын суудлууд эзэнтэй болж, томилгоо албан ёсоор хийгдэж дууссаныг мэдээлсний дараахан Н.Учрал өөрийн твиттер хуудсанд "2016 оны сонгуульд гуйж биш гуядаж ялахаа хэлье" хэмээн аархжээ.

Түүний ингэж жиргэснийг дэд сайдын суудалд суулгалгүй “жийсэн” намынхаа удирдлагуудад бухимдсан бололтой гэх хүмүүс ч байна.

 

Т.АНУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж