МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхлээд буй. Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй нь бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаатай холбоотой аж.

Мөн Ерөнхий сайд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож байгаа юм байна.

Тус бүлэг ээлжит бусаар хуралдаан зарласан нь Ардчилсан нам гэрээгээ зөрчиж, бусад нам эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй дэд сайдын суудлыг хоёроор нэмж 17 болгосон гэх асуудлыг тавьсантай холбоотой тухай эх сурвалж хэллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж