Шүүхийн шийдвэр гартал томилгоо хийхгүй байхыг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр гартал томилгоо хийхгүй байхыг анхааруулжээ

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар нь МҮОНТ-ын захирал Д.Энхтуяаг болон  МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан билээ. Тодруулбал, Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн бол дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр халагдах тушаал гаргасан юм. Харин Д.Энхтуяаг болон Ё.Батбаяр нар хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Үүнтэйхолбоотойгоор  МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлөөс М.Наранбаатарт хандаж зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмждөө шүүхийн шийдвэр гартал халагдсан хүмүүсийн албан тушаалд хэн нэгнийг томилохгүй байхыг анхааруулсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж