Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг бөхчүүдийг шагнахаар болжээ. Дэлхийн шилдгүүдийн эгнээд Францаас дөрөв, Гүрж хоёр, Нидерланд хоёр, Монголоос хоёр, Грек, ОХУ, Куба,Чех улсаас тус бүр нэг, нэг жүдоч багтжээ.
Жүдо бөхийн олон улсын холбооноос жин тус бүрт тамирчдын чансааг шинэчлэн гаргахад эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол улсын тамирчин Г.Болдбаатар 6276 оноотойгоор тэргүүлж, Д.Амартүвшин 1520 оноотой мөн жинд зургадугаарт жагсаж байсан билээ. Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг 2893 оноогоор жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн.
Дэлхийн чансааг хэр хугацаанд тэргүүлснээс шалтгаалан жүдочдыг дараах байдлаар эрэмбэлэн шагнасан байна.
Майлинда Келменди –Косова-50.000 ам.доллар
Автандил Чрикишвили-Гүрж-50.000 ам.доллар
Тедди Ринер-Франц-40.000 ам.доллар
Илиас Илиадис-Грек-40.000 ам.доллар
Мөнхбат Уранцэцэг-Монгол-10.000 ам.доллар
Аутомне Павио-Франц-10.000 ам.доллар
Агнегненоу Клариссе-Франц-10.000 ам.доллар
Ким Коллинг-Нидерланд-10.000 ам.доллар
Одри Чуео-Франц-10.000 ам.долларИдализ Ортиз-Куба-10.000 ам.доллар
Ганбат Болдбаатар-Монгол-10.000 ам.доллар
Михиал Пуляев-ОХУ-10.000 ам.доллар
Декс Элмонт-Нидерланд-10.000 ам.доллар
Варлам Липартелиани-Грек-10.000 ам.доллар
Лукас Крпалеч-Чех-10,000 ам.доллараар тус тус шагнахаар болжээ.
Б.БАТ