Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлуулж, 14.00 цагт дахин зарласан.

Харин тус хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй байна. Мөн төсвийн хуулийг хэлэлцэж байхад Ерөнхий сайд оролцох ёстой ч ирээгүй байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж