Тагнуулч Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Тагнуулч Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээжээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард болж түүнийг төрийн нууц задруулсан гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байдаг. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж  түүнд оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, таван жилийн ялыг хэвээр үлдээжээ. Д.Цогтбаатар нь өнөөдрийн хуралд найман өмгөөлөгчтэй оролцсон байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж