Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, МАН-ын бодлого шийвэрийн талаар мэдээлэл өгч, Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах шинэ дэд сайдуудаа танилцууллаа.
МАН-аас томилогдсон 7 дэд сайд нь өөрсдийн томилогдсон салбар бүртээ туршлага хуримтлуулсан, бодлого тодорхойлцож явсан удирдах албан тушаалтнууд юм байна.Ингээд дэд сайдуудын товч танилцуулгыг хүргэж байна.
Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа
Овог нэр: Дашдоржийн АТАРМАА
Боловсрол:
-1989 онд Анагаах ухааны дунд сургууль
-1992 онд Улс төрийн дээд сургууль
-1998 онд Анагаах ухааны коллеж
-2000 онд Анагаах ухааны Их сургууль
-2004 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн докторантур
-2014 онд ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи удирдлагын сургууль
-2012 оноос ОХУ-ын Анагаах ухааны Их сургуулийн докторантурт суралцаж тус тус төгссөн.
Урьд нь эрхэлж байсан ажил:
-1998-2005 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш
-2005-2009 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга
-2009-2013 онд Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байсан.
Аж үйлдвэрийн дэд сайдад Х. Баделхан
Овог нэр: Хавдисламын БАДЕЛХАН
Боловсрол:
-1976 онд МУИС
-1990 онд ОХУ-ын Москва хотын Намын дээд сургуулийг тус тус төгссөн.
Урьд нь эрхэлж байсан ажил:
-1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газрын ерөнхий инженер, газрын дарга
-1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Ардын Депутатын хурлын Гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
-2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2012 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны Нийгмийн бодлогын зөвлөх
Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг
Овог нэр: Батжаргалын БАТЗОРИГ
Боловсрол:
-1989 онд Чех улсын Хөнгөн үйлдвэрийн сургууль
-1997 онд Төрийн захиргааны хөгжлийн институт
-2001 онд ХААИС
-2005 онд МУБИС-ийг тус тус төгссөн.
Урьд нь эрхэлж байсан ажил:
–1989-1992 онд Савхин эдлэлийн үйлдвэрт мастер
-1999-2008 онд “Кекүшюзан хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал
-2008-2012 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нийгмийн хамгааллын сайд Б.Мөнхбаатар
Овог нэр: Бэгзжавын МӨНХБААТАР
Боловсрол:
-1996 онд Техникийн Их сургууль
-2001 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультет
-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
-2006 онд Зүүн Лондонгийн Их сургуульд суралцаж тус тус төгсөн.
Урьд нь эрхэлж байсан ажил:
-2001-2002 онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн ахлах ажилтан
-2002-2004 онд БСШУЯ-ны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
-2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
-2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
-2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч
Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь
Овог нэр: Наваан-Юндэнгийн ОЮУНДАРЬ
Боловсрол:
-1991 онд Политехникийн Их сургууль
-1995 онд “Сэрүүлэг” дээд сургууль
-1998 онд Голландын Маастрихтын Их сургууль тус тус төгссөн.
Урьд нь эрхэлж байсан ажил:
-1997-1998 онд НҮБ-ын Үйлдвэрлэлийн газрын өөрчлөн байгуулалтын төслийн зөвлөх
-2000-2007 онд Байгаль орчны яамны хэлтэс, газрын дарга
-2007-2008 онд Дэлхийн банкны зөвлөх
-2008-2012 онд Улаанбаатар хотоос Бээжин хотод суугаа төлөөлөгч
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар
Овог нэр: Ядмаагийн ТӨМӨРБААТАР
Боловсрол:
-1986 онд Улсын Багшийн дээд сургууль
-1989 онд Герман улсын Залуучуудын дээд сургууль
-2006 онд МУБИС-д суралцаж тус тус төгссөн
Урьд нь эрхэлж байсан ажил:
-1989-1990 онд МХЗЭ-ийн Төв хороонд зохион байгуулагч, тасгийн эрхлэгч
-1990-1996 онд Монголын залуучуудын холбоонд зохион байгуулагч, тэргүүлэгч гишүүн
-1996-1999 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга
-2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
-2008-2009 онд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны дарга
-2009-2014 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
-2014 оноос “Стратеги Академи”-ийн захирал
Уул уурхайн сайд Г.Тэмүүлэн
Овог нэр: Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсрол:
-1999 онд Австрали улс Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж
-2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн ОУ-ын харилцааны сургууль
-2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургууль
Урьд нь эрхэлж байсан ажил:
–2006-2009 Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга
-2009-2011 онд “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах МУ-ын Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга
-2009-2013 онд “Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ний дэд захирал
-2013 оноос “Оюутолгой” ХХК-ны Монголын талын ТУЗ-ийн гишүүн