Улсын Их Хурлын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаан эхэлж байна. Харин УИХ-ын гишүүдийн ирц хараахан бүрдээгүй байсан учир УИХ-ын дэд дарга Г.Батхүү ирц бүрдүүлхээр гишүүдийг танхимд дуудсан. Хурлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү удирдан явуулж байлаа. УИХ-д Батбаярууд хамгийн олон байдаг болохоор Батбаяруудийг чуулганытанхимд оруулж ирэх гэж энэ нэрийг нэлээд дуудлаа. Харин Д.Хаянхярваа гишүүн чуулганы танхимд сууж байсныг нь Г.Батхүү дарга харалгүй нэрийг нь дуудахад мань гишүүн байгаагаа мэдэгдсэн. Харин түүний хариуд УИХ-ын дэд дарга Г.Батхүү Д.Хаянхярваа гишүүн дээшээ суу гэж хэнэг ч үгүй хэллээ. Эрхэм даргын нүдэнд намхан гишүүн харагдахгүй байгаа бололтой.
Б.Алт