Оросын гэр бүлийн баяр
Оросын Төрийн депутатуудын санаачилгаар Бүх Оросын гэр бүл, үнэнч хайр сэтгэлийн баярыг бий болгожээ. Энэ баярын бэлгэдэл нь балжингарма цэцэг. Гэр бүлийн өдөр нь шашны уламжлалтай. Анх оросууд энэ баярыг 2008 онд тэмдэглэжээ. Христийн гэр бүлийн ивээгч гэгдэх хувилгаан хосууд Петр, Феврония хоёрын чандар оршуулагдсан Муром хотын оршин суугчид тэдний дурсгалын өдрийг долдугаар сарын 8-нд тэмдэглэсээр иржээ.
Дашрамд сануулахад, Гэр бүлийн олон улсын өдрийг (International Family Day) жил бүрийн тавдугаар сарын 15-нд тэмдэглэдэг.
Өдрийн ишлэл
"Удирдана гэдэг нь сайн хүмүүсийг ажиллахад нь саад хийхгүйг хэлдэг."
(Оросын алдартай физикч Петр Леонидович Капица 1894 оны долдугаар сарын 26-нд төржээ)
Бусад ишлэлээс: “Залуу байхад тэнэг зүйл хийхээс хүн айдаггүй”
“Том хүний анхан шинж нь алдаанаас айхгүй байх явдал”
“Уран бүтээлийн үндэс нь эсэргүүцэл ба сэтгэл ханамжгүйн мэдрэмж юм. Уран бүтээлчидэд ихээхэн байх “муухай зан” нь түүнээс үүдэлтэй”
“Нууцлагдсан шинжлэх ухааны ололт нь түүний байхгүйтэй адил”
“Хэвлэлээр хэлэгдэх нь хориотой бол олны санаа бодол онигоогоор гардаг”
Үйл явдалМЭӨ 52 ОН: Өнөөгөөс 2062 жилийн өмнө өнөөгийн Парис буюу Лютенцийн нутаг дэвсгэрт өөрийн хяналтыг Юлий Цезарь тогтоожээ. Энэ өдөр Парисийн түүхэнд чухал бөгөөд тэр нутагт түүнээс 2-3 зууны өмнө суурин байжээ. Галлийн омгийнхны гол хот Лютеция Сена мөрний арлуудад байрлаж байлаа. Ромын жанжин Гай Юлий Цезарь бослого гаргасан галльчуудыг энэ өдөр дийлээд Лютеция хотыг нь эзлэн нураасан байна. Хожим хотыг дахин босгоод Паризия гэж нэрлэжээ. Тавдугаар зуунд хотыг франкууд эзлэн авсан байв. Франкуудын хаан Хлодвиг түүнийг 508 онд өөрийн өргөө болгожээ. Францын эрхийг Капетингууд барьж эхэлснээс хойш Парис хот нь Францын нийслэл болсон байна.
1497 ОН: Португалийн далайчин Васко да Гама Лиссабон хотоос холын аяндаа гарлаа. Ер нь XIV зууны дунд үе гэхэд Португалийн далайчид Африкийг тойрч болно гэсэн ойлголттой болсон байна. Тэд бас Зүүн Африк ба Энэтхэгийн холбоотойг мэдээд авсан байлаа. Португалийн ван I Мануэл (1495-1521) 1497 онд Африкийг тойрон Энэтхэг хүрэх аян хий гэж Васко да Гамад даалгажээ.
Тэгээд 168 хүний багтай дөрвөн хөлөг онгоц тэр үеийн энэ өдөр Лиссабоноос Энэтхэгийн зүг гарсан байна. Тэрээр 1498 онд Энэтхэг хүрчээ. Тэрээр 1499 оны есдүгээр сард Лиссабонд буцан иржээ. Түүний багаас 55 усан цэрэг үлдсэн байсан ч тэрээр Европоос Ази хүрэх усан замыг нээснээс гадна Энэтхэгээс хоол хүнсний халуун хачир ихтэй ирснээр зардлаа давуулан нөхсөн байлаа. 1709 ОН: I Петр хааны Оросын арми Полтавын дэргэдэх тулалдаанд XII Карл хааны Шведийн армийг бут цохив. Энэ тулалдаан нь Агуу их Хойд дайны шийдвэрлэх байлдааны нэг болжээ. I Пётр шведүүдээс Ливонийн нутаг дэвсгэрийг байлдан аваад Санкт-Петербург цайз хотыг байгуулсан учраас шведүүд Оросын төв хэсэгт довтлон Москваг эзлэхээр шийдсэн байлаа. Карл хаан өөрийн армийг Украинаар дамжуулан Москвагийн зүгт гарчээ. Тэрээр Полтава хүрч ирэх үед арми нь гуравны нэгээ алдан хаан өөрөө шархадсан байжээ. Түүний армийн ар тал казакууд ба халимагуудын довтолгоонд өртөж байлаа.
Түүний арми Орост нэвтрэн Полтаваг бүслэн хаасан ба энэ үеэр Пётрын арми тэнд ирээд Ворскла голын эрэгт байрласан байв. Оросын хаан гол довтолгооноо эхлэн Шведийн армийг бут ниргэсэн байна. Энэ тулалдаанаар Хойд дайныг Орост ашигтайгаар дуусгажээ.