Сакинех Аштианагийн хүү Салжад Аштиани олон улсад хандан энэ хэргийг шийдвэрлэсэн эрх зүйн шийдийн талаар санал бодлоо илэрхийлсэн байна. “Хуулийн хувьд бүх зүйл дууссан. Түүнийг хэзээ ч цаазалж магадгүй. Одоо гагцхүү олон улсын зүгээс үзүүлэх шахалт л Сакинех Аштианагийн амийг аварч чадна” гэж Чулуугаар Шидэж Алахыг Эсэргүүцэгч Олон улсын хорооны тэргүүн, хүний эрхийн идэвхтэн Мина Ахади “CNN” агентлагт ярьжээ.
Зургийн тайлбар: “The Stoning of Soraya M” киноны хэсгээс.
Сакинехийн хүү Салжад горьдлого тасрахаас татгалзаж байна. Нээлттэй захидалдаа тэрээр эхийг нь яллах эрх зүйн үндэслэл болох баримтууд хангалттай байхгүй гэж бичсэн бөгөөд энэ асуудлаар түүний гэр бүлийнхэн Табриз хотоосоо Тегеранд зургаан удаа очин Ираны эрх баригчидтай уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. “Өөр арга байхгүй тул би ийнхүү нээлттэй захидал бичихэд хүрлээ” хэмээн тэр ярьжээ.
Салжад Аштиани даваа гариг болгон шоронд хоригдож байгаа эхийгээ очиж эргэдэг бөгөөд дахин очиход нь ээж нь байж байх эсэхийг хэзээ ч мэддэггүй. Ираны хуулийн дагуу 42 настай Сакенех Аштианиг цээж хүртэл нь газар булах бөгөөд түүнрүү шууд түүнийг алахгүй ч хангалттай өвтгөх чулуунуудыг шидлэх болно гэж “Amnesty International” байгууллага Ираны эрүүгийн хуулиас иш татан мэдээлсэн. Аштианиг 2006 онд завхайрсан хэрэгт ялласан бөгөөд 99 удаа ташуурдсаны дараа тэрээр хэргээ хүлээжээ. Аштиана сүүлд нь хэргээ хүлээснээсээ буцсан ч түүнийг нь хүлээж аваагүй. Аштианиг яллаж байгаа бодитой баримт байхгүй ба харин таван шүүгчийн гурвынх нь саналаар түүнийг завхайрсан гэж ялласан. Тэрээр шүүхээс өөрийг нь өршөөхийг хүссэн ч шүүгч нар түүнд өршөөл үзүүлэхээсээ татгалзсан гэж хүний эрхийн өмгөөлөгч Мухаммед Мостафаел “CNN” агентлагт ярьсан.
Аштианиг ингэж цаазлах гэж байгаа нь Ираны хувьд шинэ зүйл биш. Үнэндээ “чулуугаар шидэж цаазлах ялыг Иран эмэгтэйчүүдэд илүү их оноодог” хэмээн дэлхий даяар цаазаар авах ялын талаар судалгаа бүртгэл хийдэг “Amnesty International” байгууллага 2008 оны тайландаа бичсэн байдаг. 1980-аад онд Иранд цаазаар авахуулах ял авсан ч зугатаж гадаадад гарсан Ахади олон улсын зүгээс шахалт үзүүлж байж л түүний амийг аврах боломжтой. “Их шахалт үзүүлж эхэлбэл л Исламын засгийн газар арай өөр зүйл ярьдаг” гэж Ахади ярьж байв.
Чулуугаар шидэж цаазлах гэж байгааг Вашингтоноос АНУ-ын Төрийн департамент шүүмжилж, Ираны засгийн газар хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Сакинех Аштианид уучлал үзүүлэхийг уриалсанд бусад орнууд мөн нэгдээд байна. Норвегийн Төрийн нарийн бичгийн дарга Эспен Барт Элде тус улсад суугаа Ираны элчин сайдыг дуудаж уулзаад Аштианиг чулуугаар шийдэж цаазлах ялын талаар болон оюутнуудын лус төрийн үйл ажиллагаанд оролцсон насанд хүрээгүй хүүхдүүдэд оноосон өөр хоёр ялын асуудлаар ярилцсан байна.
“Чулуугаар шидэж ална гэдэг нь хүмүүнлэг бус, бүдүүлэг цаазын хэлбэр хэмээн бид үзэж үүнийг буруушааж байна. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдэд цаазаар авах ял оноож байгааг бид эсэргүүцэж байна. Ийм ял хэрэгжүүлснээрээ Иран олон улсын нэгдэн орсон конвенцуудыг зөрчиж байна” хэмээн Барт Элде сайд ярьсан байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Аластейр Бурт чулуугаар шидэн алах ялаасаа татгалзахыг Иранд уриалаад “Чулуугаар шидэж ална гэдэг бол орчин үеийн дэлхий ертөнцөд байж болохгүй дундад зууны үеийн шийтгэл. Ийм шийтгэлийг Иран хэрэглэсээр байгаа нь олон улсын өмнө хүний эрхийн талаар хүлээсэн үүргүүдээ болон өөрийн орны иргэдийн ашиг сонирхлыг хүндлэхгүй байгааг харуулж байна” гэж мэдэгджээ.
Салжад Аштиани болон түүний дүү охин Фаридех нарыг дэмжихийг хүссэн уриалга өнгөрсөн долоо хоногт интернетээр нэг тархаад байгаа бөгөөд “Facebook” болон бусад хуудас, вэб сайтуудад уриалгууд гарсаар байна. “Би зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа. Ээж маань сайн гэрийн эзэгтэй, сайн хүн, халамжтэй эх” гэж Салжад “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Т.Бадрах
Lut 2010-07-08 203.241.247.100
Balmad mulguu shashinii soliorold orson ulsuud
Дэлхийн иргэн 2010-07-08 180.235.174.245
Хүн төрөлхтөн бид хэзээ нэг ёс сортохуун болоод соёлын хувьд ахиж дэвшинээ. Иран соёлыг хүндэтгэж байгаа хэдий ч тэд үнэхээр балмад хэрцгий хуучинтайгаар зууралдсан хэвээр байгаа юм байна. Юун тэр цөмийн энерги вэ ёстой хол хэвт та нар. Эхлээд хүмүүсээ хүндэл. Ирээдүйн хүнлэг нийгэмд би лав Иран маягийн соёлтой улсуудыг хүлээж авахгүй
mongol 2010-07-08 86.32.233.60
teneg iranii xuuliig eserguutsez baina.
unendee 2010-07-08 76.171.152.252
mongoliin yanxabuudiig bugdiig ni iran ruu yabuulax yumsan.chuluu ni xureltsex bolob uu
Зочин 2010-07-08 202.21.113.138
Эвий дээ
mongol 2010-07-08 202.170.68.130
manai ulsiin emegteichuudiig ingej tsaazlana gevel yah bolsanalaa heltsgeene uu
jj 2010-07-08 202.72.241.131
emegtei hyniig y****n geed l baih umyanhandyyldag erchuud l byruutai shyy
tenegvvd minee 2010-07-08 94.112.18.99
mongolin erchvvd ch yalgaagvi yaduu guilagchingaas abhuulaad baychuud turiin darga nar ch ingvvleh bizdee xuurxii gej terniihee orond manaid iim xuuli bgaagvi ni yamai er emgvi bayrlaj suudaa xvmvvs mini
Зочин 2010-07-08 92.46.69.70
тэгвэл монголын бүх хүүхнүүд чулуу нь доор орох байх
Хэтэрхий бүдүүлэг 2010-07-08 202.170.83.166
Хэтэрхий бүдүүлэг новшнууд шүү Одоо чинь 21-р зуун биз дээ Манайд байдаг Лал шашныг сайн шалгаж үйл ажиллагааг нь нягталж байх хэрэгтэй
Зочин 2010-07-08 182.160.44.47
ene chine kinonii zurag sh dee bichsen bgaaa bizdee
Зочин 2010-07-08 182.160.30.230
BI 2000 OND PAKISTAND OCHIJ BAISAN TENDHIIN ZARIM HUMUUSTEI ULLZAJ YARILTSAJ BAIHAD UNEHEER SONIN ZUILIIG SONSSON LALIIN ERCHUUD HERVEE EHNER NI ZAVHAIRVAL ***h ESTOI GEDEG ENE NI MAGADGUI ZOV BAIJ BOLNO BI CH EHNEREE ZAVHAIRVAL NADAD SAIHAN SANAGDAHGUI SHUU DEE GEHDEE BI OOROO BAS HEZEE CH EHNEREE HUURAH ESGUI HERVEE BI OOROO EHNEREE ARAAR NI TAVISAN BOL NAMAIG ARAAR NI TAVISAN EHNEREE BI YALTAI CH BILEE HE HE HARIN ERCHUUD BID UNENCH BAIHAD EHNER MAANI ZAVHAIRVAL ***h CH BAGADNA HARIN HARIN LALIINHAN EHNEREE ARAAR TAVIJ BAINA GEJ ZUUDELSEN TOHIOLDOLD ALJ BOLDOG TUHAI TED YARIJ BAISAN UUNIIG SONSOOD ESTOI SOLIOTOI SANAGDSAN EHNEREE SOLIE GEVEL BI EHNERE ZAVHAIRSAN GEJ ZUUDELLEE ALMAAR BAINA GEHED L ENE EMEGTEI SHIG L 99 TASHUURDAADL HEREG HULEELGELEE GUITSEEENE LALIIN SHASHIN BOL ESTOI l*****n SHASHIN ENE EMEGTEI ZAVHAIRSAN BOL ZAVHAIRSAN ER NI HAANA BAINAA TER CH BAS EMEGTEITEI ADIL SHIITGEGDEH ESTOI TER CH BAS ZAVHAIRAAGUI GEJ UU LALIIN SHASHIN EMEGTEI HUNIIG HUN GEJ TOOTSDOGUIG U
hhhhh 2010-07-08 95.36.17.125
he he mongol huuhnuudiig ingej shiitgevel estoi shideh chuluu oldohgui shideh chuluunii ereld hatah ym bna
Монгол 2010-07-08 180.235.185.29
ЛАЛын шашинг монгол улсад хориглох хэрэгтэй юм байна
Ээ бурхан минь үүнийг болиулаач
Хоролмаа 2010-07-08 202.131.232.67
ёооё ямар аймаар юм бэ энэ чинь хүний эрх ш дээ хэнтэйгээ юугаа хийнүү улсад ямар хамаатай юм бэ арай дэндүү юмуу
КХ 2010-07-08 180.235.176.98
монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60-70 хувь нь энэ шийтгэлээр шийтгэгдэж болзошгүй
Зочин 2010-07-08 112.214.232.28
за охидууд минь харж байгаа биз хэдий ядарсан дурласан ч гэсэн лалын шашинтай орны хүнтэй сууж болохгүй шүү манай охидууд суулаа гэхэд дараа нь янз бүрийн асуудалтай болбол шууд л зэрлэгээр алуулах юм байна ш дээ монголчууд бид лалын шашинтай хүмүүсээс холхон байгаарай
Зочин 2010-07-08 202.131.226.115
Êèíîíû çóðàã ãýäãèéã ÷ õàð÷èõã¿é áàëàéðààä íåòýýð èéìýðõ¿¿ ñýòãýãäýë÷èä ä¿¿ðýí áàéõ þì äàà õººðõèé
Зочин 2010-07-08 202.72.246.84
Энэ хууль хэрэгжвэл монголд чулуу олдохоо байх нь бн шүү дээ та минь ээ
deerhid 2010-07-08 202.131.247.23
zurguun tailbariyg ni unshaachee
Lal ба ислам 2010-07-08 180.235.176.98
Дэлхийн 3 шашины хамгийн аймаар хэрцгий шашин бол лалын шашинИсламууд хаана байна тэнд алаан хядаандэлбэрэлт
Үлгэрт нь хүртэл шашиндаа ороогүй хүмүүсийн толгойг саран хэлбэртэй сэлмээр цавчин хаядаг тухай гардаг Жнь 1000 нэгэн шөнийн үлгэр
Лалын номлолд буруу номтонг алж устагсан нүн диваажинд очидог гэж сургадаг
Монголчуудаа аймшигт шашүин лалаас болгоомжлогтун
Зочин 2010-07-08 202.131.227.66
ene huliar bol mongold er em suvtei nasand hursen hun uldehgui n
Зочин 2010-07-08 202.170.84.16
Уг нь ёстой дажгүй бүсгүй байна ш дээ АНУ-д гарчихгүй