Шийдлийн Засгийн газрын дэд сайдуудыг томилох асуудал өнөөдөр олны анхаарлын төвд байлаа. Өчигдрөөс эхлэн эл асуудлаар намууд нэр дэвшигчдээ тодруулж, өнөөдөр бүтэн өдрийн турш АН, МАН-ынхан хуралдсаны эцэст Засгийн газарт дэд сайдуудынхаа нэрсийг мэдүүлсэн юм.
Ингээд 16:00 цагийн үед зарлагдсан Засгийн газрын хуралдаанаар дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж, 15 яаманд ажиллах 17 дэд сайдыг баталлаа. 17 дэд сайдтай байгаагийн учир нь Боловсрол, соёл шинжлэх ухаан болон Эрүүл мэнд, спортын яамдуудыг хоёр дэд сайдтай байлгахаар шийдсэнтэй холбоотой.
Ийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам тус бүр хоёр дэд сайдтай байхаар батлагдсанаар Ардчилсан намаас зургаан дэд сайд, МАН-аас долоон дэд сайд, МАХН-аас гурван дэд сайд, ИЗНН нэг дэд сайд тус бүр томилогдож байна.
ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД:
МАН
- Аж үйлдвэрийн дэд сайд: Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
- БСШУ-ны дэд сайд: Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/
- ГХЯ-ны дэд сайд: Н.Оюундарь /БНХАУ-д Монгол Улсын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан/
- Эрүүл мэнд, спортын дэд сайд: Д.Атармаа /Нийслэлийн эрүүл мэндийн дэд дарга асан/
- Уул уурхайн дэд сайд: Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд: Б.Мөнхбаатар /Нийслэлийн Засаг даргын орлогч асан/
- Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд: Б.Батзориг /БЗД-ийн Засаг дарга/
АН
- Сангийн дэд сайд: С.Пүрэв /Улираан томилогдсон/
- Батлан хамгаалахын дэд сайд: А.Баттөр /Улираан томилогдсон/
- Барилга хот байгуулалтын дэд сайд: Г.Байгалмаа /Улираан томилогдсон/
- Зам тээврийн сайд: Х.Ержан /Улираан томилогдсон/
- Эрчим хүчний дэд сайд: Ө.Пүрэвбат /СХД-ийн АН-ын дарга
- Эрүүл мэнд, спортын дэд сайд: Т.Болдбаатар /АН, СХД-ийн МоАХ-ны дарга/
МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл
- Хууль зүйн дэд сайд: Ц.Уугангэрэл /Улираан томилогдсон/
- Хөдөлмөрийн дэд сайд: Ж.Батхуяг /Улираан томилогдсон/
- БСШУ-ны дэд сайд: Б.Тулга
ИЗНН
- Байгаль, орчин ногоон хөгжлийн дэд сайд: М.Хүрэлсүх /Байгаль хамгаалах сангийн захирал/.