АНУ-Орос баригдсан тагнуулуудаа солилцож магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

АНУ-Орос баригдсан тагнуулуудаа солилцож магадгүй

АНУ-Оросын албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд анх удаагаа хамгийн олон тоогоор баригдсан тагнуулуудаа солилцох асуудлаар нууц уулзалт хийсэн байна. Хэдийгээр хүйтэн дайн дууссан ч Баруун, Зүүний орнуудын хооронд тагнуулын үйл ажиллагаа хэвээр явагдсаар байгааг дээрх баримтууд харуулж байна. Оросын зэвсгийн судалгааны хүрээлэнд ажиллаж байсан нэг хүнийг барууны талд тагнуул хийсэн хэргээр Орос баривчлан Москвад аваачсаны дараа АНУ-д баригдсан таван сэжигтэнг Нью-Йорк хотод торны цаана суулгаж байгаа бусад дээр нь нэмж аваачсан байна. Хоёр улсын албан тушаалтнууд одоогоор баригдсан тагнуулчдын солилцоо хийх гэж байгаа талаар яриагүй ч Вашингтонд АНУ-ын албан тушаалтнууд, Оросын элчин сайдын хооронд болсон уулзалтаас үзэхэд тагнуулын асуудлаас болж хоёр орны хоорондын харилцааг хурцадмал байдалд оруулахыг талууд хүсэхгүй байгаа бололтой.

Хэрвээ баригдсан тагнуулчдыг солилцвол энэ нь 1985 онд Польш, Зүүн Германд 25, АНУ-д 4 тагнуул солилцсоноос хойш болж байгаа хамгийн том тагнуулчдын солилцоо болох юм. Хамгийн алдартай тагнуулын солилцоонд 1962 онд АНУ-ын U-2 тагнуулын онгоцтой Зөвлөлтийн дээгүүр нисэж яваад буудуулан унасан  АНУ-ын тагнуулч Францис Гери Пауэрсыг Зөвлөлтийн КГБ-ын тагнуулч хурандаа Рудольф Абелээр солилцсон солилцоо багтдаг.

АНУ 6 сарын 27-нд 10 хүнийг баривчилсан бөгөөд тэднийг Америкийн бизнес, улс төр, шинжлэх ухааны мэдээлэл цуглуулахыг оролдсон гэж ялласан юм. Баривчлагдсан хүмүүсийг одоо болтол харгалзаж байгаа бөгөөд батлан даалтанд гаргахыг АНУ-ын Засгийн газар зөвшөөрөөгүй. Лхагва гаригт Michael Zottoli, Patricia Mills,  Mikhail Semenko гэсэн гурван сэжигтэнгийн шүүхийн сонсгол Александриа хотод болох байсан ч цуцалж, тэднийг Нью-Йоркт авчирсан байна. Бостонд мөн Donald Heathfield болон түүний эхнэрийн шүүх сонсгол, Массачусетс мужийн Кембрижд Tracey Lee Ann Foley-н шүүх сонсгол болох байсныг мөн цуцлан Нью-Йоркруу илгээсэн байна. 11-дэхь сэжигтэн Christopher Metsos өнгөрсөн долоо хоногт Кипрт баригдсан ч барьцаагаар гаргасны дараа сураггүй алга болсон тул барьц алдсан Киприйн албаныхан эрэн сурвалжлах ажил эхлүүлээд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж