Засгийн газрын бондын арилжааны мэдээ

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондын арилжааны мэдээ

Урт хугацаат үнэт цаас:

Засгийн газрын бонд (ЗГБ)-ын ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай 10.0 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлэгдсэн билээ. Энэ удаагийн арилжаанд ЗГБ худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй тул ЗГБ-ын арилжаа явагдаагүй байна.

 

Богино хугацаат үнэт цаас:

Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 28 долоо хоногийн хугацаатай 90.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг арилжаалахаар нийтэд мэдээлснээс нийт 75.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирж, 75.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 16.436 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.

 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.

Эх сурвалж: www.mongolbank.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж